Польш улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдлаа

Польшид өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалт боллоо. Энэ жилийн сонгуульд 11 нэр дэвшигч оролцсоноос өнөөгийн Ерөнхийлөгч Анджей Дуда, Варшав хотын захирагч 
 Рафал Тшасковский нар хамгийн олон санал авч дараагийн шатанд өрсөлдөхөөр болжээ.
Дуда сонгогчдын 41,8 хувийн саналыг авсан бол Тшасковскийд итгэл үзүүлсэн нь 30,4%.

Хэдийгээр коронавируст цар тахлаас сэргийлж халдвар хамгааллын дэглэмтэй байсан ч энэ жилийн сонгуулийн ирц өндөр 60 хувьд хүрчээ.2010 онд Польшид болсон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчдын ирц 54.94%, харин 2015 онд 48.96% байв.

Хоёр дахь шатны санал хураалт 7-р сарын 12-нд явагдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)