Цахим орчинд долоодугаар сарын 07-ны өдрөөс орон нутгийн чиглэлийн замын хөдөлгөөнийг хаана гэсэн ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан Зам Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "Улсын онцгой комиссоос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаах, хөдөлгөөнийг хязгаарлах талаар аливаа шийдвэр гаргаагүй болохыг авто зам хэрэглэгч, зорчигч та бүхэнд мэдэгдэж байна" гэжээ.