Баяр наадмаар зодоглох бөхчүүдийг бүртгэж дууслаа

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд  баримтлан  ирэх сарын 11-12-нд нийслэл, аймаг, сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулахаар болсон. Баяр наадамд зодоглох 512 бөхийн цахим бүртгэл зургаадугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд явагдлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн аймгуудын баяр наадамд барилдах 128 бөхийн цахим бүртгэл явагдсан байна. 

Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т зохион байгуулахаар  шийдвэрлэсэн . Ингэхдээ бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулах аж. Мөн бөхийн барилдаан, сур шагайн харваа, 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хэдэн махан толгойтой цувдайнууд панз үсэргэн наймаа хийх. допин ш....гаад гүйхийг харж баясах хүмүүсийг хараад өрөвдөх юмдоо

    0 0 Хариу бичих
  2. хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна гээд байдаг, 512 явдаг жорлон нэг доор цуглах чинь хүний бөөгнөрөл биш үү, эсвэл бөх хүн биш гэдэг нь үнэн болж таарч байна уу

    0 0 Хариу бичих
    • Buh zuiliig muu bolohgui talaas ni harval chinii zuv!? Sejig garval zogsoono l biz!? Delhiin buh l gazar butsaj hevendee orohiig hicheej baina shuu dee

      3 0