Улс төрийн нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийхдээ хяналтын тооллого хийгээд өнгөрөх бус дахин сонгууль явуулах шаардлагатайг хэлж байлаа. Нам, эсвэл, бие даагчдын гомдлын дагуу СЕХ 161 хэсгийн хороонд хяналтын тооллого явуулж байгаа юм. Одоогоор Дорнод, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгийн хэсгийн хороодод хийсэн хяналтын тооллогоор зөрүү гараагүй.
Гэсэн ч төрийн албан хаагчдын хийсэн хяналтын тооллогод итгэхгүй байгаагаа зарим улс төрийн нам, бие даагчид хэлэв. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр "Ерөнхийлөгчийг сонгуулийн үр дүнгээр батлагдсан гэх 76 хүнийг батламжлахгүй байхыг хүсч, нам эвсэл, бие даагчдын хамтарсан тусгай Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүн гартал хүлээх шаардлага хүргүүлсэн. СЕХ-г татан буулгаж, дахин сонгууль явуулах ёстой гэдэг байр суурийг нам, эвслийн төлөөллүүд үзэж байна.Би энд нэг зүйл хэлье. Би цаашид сонгуульд нэр дэвшихгүй. Намайг дэвшүүлэх ч үгүй юм байна. Гэхдээ би шударга сонгуулийн төлөө тэмцэнэ гэдгээ хэлмээр байна" гэсэн юм.