УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрог Өвөрхангай аймаг, 11 дүгээр тойрог Өмнөговь аймгийн хэсгийн хороодын саналын хуудсанд хийсэн хяналтын тооллого дуусжээ. Хоёр тойргийн хяналтын тооллогоор зөрүү гараагүйг СЕХ-ноос мэдээллээ.
Өмнө нь улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирч буй талаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороод мэдээлжээ. Нэмэлтээр 161 хэсгийн хороонд хяналтын тооллого хийж буй юм.