Хэт ягаан туяа коронавирусийг устгах чадвартайг тогтоожээ

Хэт ягаан туяаны тусламжтайгаар коронавирусийн тархалтыг багасгах боломжтой гэж эрдэмтэд үзжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Нарангэрэл “Бостоны их сургуулийн эрдэмтэн судлаачид 100-200 нано метр долгионы урттай хэт ягаан туяа нь коронавирусийг хэдхэн секундийн дотор устгах чадвартайг тогтоожээ. Тиймээс энэ эх үүсвэрээр эмнэлэг, нийтийн тээвэр зэрэг хүн амын нягтрал ихтэй газар, гадаргууг цэвэрлэж болно гэсэн зөвлөмж гаргасан байна. Судлаачид CoVid19 халдварын тархалтыг багасгах, хүчийг сулруулах, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэхэд нэлээд шинэ технологи нэвтрүүллээ гэж дүгнэсэн” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)