CoVid19 халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ болон ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өгөв. Тэрээр "ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораториудад нийт 308 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 219, эдгэрсэн 175, эмчлүүлж буй 44 хүн байна. Эмчлүүлж байгаа 35 хүний биеийн байдал хөнгөн, есөн хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 81 хүн хяналтад байна. Бид тусгай үүргийн онгоцоор ирэх дараагийн ээлжийн иргэдээ хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж байна” гэлээ.