УИХ-ын сонгуулийн дүнг зарим улс төрийн нам, бие даагчдын төлөөлөл хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулан 161 хэсгийн хороонд хяналтын тооллого хийж байгаа. Тодруулбал, Архангай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул зэрэг аймгаас гадна Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хяналтын тооллого хийж байгаа аж.
Тэгвэл долдугаар тойрог буюу Дорнод аймгийн гурван хэсгийн хороонд хийсэн хяналтын тооллогод зөрүү гараагүй болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.
Өмнө нь улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурдсан.