Эрх баригч нам ОУВС-тай дахин хамтарна гэж "Citi" үзжээ

"Монгол Улсын Парламентын сонгуульд эрх баригч нам ялалт байгуулсан нь одоогийн хэрэгжүүлж байгаа бодлого тогтвортой байхад нөлөөлөхөөс гадна Олон Улсын Валютын Сантай дахин хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж магадгүй" гэж олон улсын хөрөнгө оруулалтын “Citi” банк үзжээ.

"Монгол Улс төсвийн алдагдлаа нөхөж, реформуудаа явуулан, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дараагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй" гэж “Citi” банкны Эдийн засагч Адриен Луи үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэдний тооцоолсноор энэ онд Монгол Улсын төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 10.1 хувь болж өсөж магадгүй байна. Мөн эдийн засаг жилийн дүнгээр 0.4 хувиар агшихаар байгаа аж.

Үүнээс гадна ирэх онд төлөх хуваарьтай байгаа 500 сая ам.долларын бондыг дахин санхүүжүүлэх алхам хийж магадгүй гэж үзэж байгаа юм байна. Учир нь олон улсын агентлагууд зээлжих зэрэглэлийг нь бууруулахаас сэргийлэхийн тулд Монгол Улс “Их 20”-ийн орнуудын гаргасан өрийн эргэн төлөлтийг царцаах санаачилгад хамрагдах хүсэлт гаргаагүй гэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Валютын сан эдийн засгын алуурчидтай хамтарч ажилдаг

    0 0 Хариу бичих