ОУВС дэлхийн эдийн засгийн дүгнэлтээ дахин шинэчлэв

Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний уналтыг гурван хувиас 4,9 хүртэл бууруулсан шинэ дүгнэлтээ Олон улсын валютын сан гаргалаа. Дөрөвдүгээр сарын илтгэлдээ дэлхийн эдийн засгийн энэ жилийн уналт 3 хувьтай гэж дүгнэж байсан юм.

“COVID-19 цар тахал 2020 оны эхний хагаст улам хүчтэй сөрөг нөлөө үзүүллээ. Нэн ялангуяа бага орлоготой иргэдийн амьдралд үзүүлэх нөлөө ихэссэн нь 1990-ээд онд ядууралтай тэмцэхэд гаргасан ололтыг эрсдэлд орууллаа” гэж шинэ илтгэлд өгүүлжээ.

2021 онд дэлхийн эдийн засгийн сэргэлт илүү удаашрах хандлагатай гэж дүгнэжээ.

Зах зээл нь тогтвортой хөгжиж буй орнуудын эдийн засаг нэг хувийн уналттай гэж дүгнэж байсан бол одоо 3% хүртэл хүртэл унах боломжтой гэлээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)