МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс сонгуулийн сурталчилгааны хугацаанд АН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөн асуудлаар мэдээлэв. Мөн улс төрийн нам, эвслүүд сонгуулийн санал авах өдрөөс гурван хоногийн өмнө зардлын тайлангаа олон нийт, ҮАГ-т тайлагнасан байх ёстой ч АН одоог хүртэл зардлаа тайлагнаагүй байгаа аж. Тиймээс Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстойг МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул хэлж байлаа.

Улмаар МАН-ын зүгээс СЕХ-нд хандан зарим нэр дэвшигчийг хасах хүсэлт гаргажээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч шатахууны талоноор санал худалдаж авах оролдлого гарсан байна.