Энэ оны эхний нар хиртэлт өчигдөр буюу зургаадугаар сарын 21-нд явагдлаа. Байгалийн үзэгдлийг Африк, Дундад Дорно, Пакистан, Энэтхэг, БНХАУ-ын зарим хэсгүүдээс илүү тод ажиглах боломжтой байв. Харин зүүн Европ, умард Австрали зэрэг газруудад хагас үзэгдлээ.
Нар ба дэлхий хоёрын завсарт сар байрласнаас сүүдэр нь дэлхий дээр тусах үзэгдлийг нар хиртэлт гэдэг.