ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, академич Ч.Доржсүрэн "Улиасны унгирлаар коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх тухай зөвлөмж"-ийг гаргаж мэргэжлийн байгууллагад хүргүүлээд байна.
УЛИАСНЫ УНГИРЛААР КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ТАРХАХААС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
Улиас мод нь хавар 5 сарын дунд үед цэцэглэж эхлэх ба эм улиасны үр нь унгирал хэмээх бүтэн биеэ тойрсон хөвөн нисгүүртэй, үр нь 6-р сарын сүүл, 7-р сарын эхээр боловсорч унгирал нь 10-20 хоног хийсэж аллерги буюу хүний харшил өвчин үүсгэдэг. Улиасны унгирал нь гадаргуудаа олон янзын уураг хадгалсан байдаг тул коронавирус удаан хадгалагдаж өвчин тархах шууд нөхцөл бүрдүүлж болно. Улиасны унгирал нь коронавирусээр халдварлаагүй байсан ч гэсэн хүний хамрын салстыг цочроож, найтаахад хүргэдэг тул өвчтэй хүмүүсээс бусад хүмүүст коронавирус тархах магадлалыг нэмэгдүүлнэ.
Иймд коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Үүнд: