Элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Харин короновируст цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд оржээ. Үүнд:
CoVid19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгуулагчид нэг танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж, шалгалтаа өгөх аж. Улмаар нэг танхимд 12-оос илүүгүй шалгуулагч суухаар нийт 85 шалгалтын байрыг бэлтгэсэн байна.
Түүнчлэн Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлаагүй байгаа аж. Харин сошиалаар шалгалтын хуваарийг баталсан мэт хуурамч мэдээлэл цацагдаж байгаа тул шалгуулагчдыг албан ёсны мэдээллийг www.eec.mn цахим хуудсаас авахыг сануулав.