Их Британийн хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон санхүүгийн хүндрэлд орсон хуучин сүйт бүсгүйдээ 50 жилийн дараа тусалсан тухай The Sun сонинд бичжээ.
Линда Хэннон, Элтон Жон хоёр 1968 онд анх танилцаж бүсгүй тухайн цагт дөнгөж карьераа эхэлж байсан дуучинд мөнгө хөрөнгөөр тусалж байв. Элтон Жон 1970 онд хуримаас хоёр долоо хоногийн өмнө гэнэт сүйт бүсгүйгээ хаяжээ.
Одоо Америкт амьдарч байгаа Хэннонд өвдөгний үеэ солиулах мэс засал хийлгэх мөнгөний шаардлага гарсан учир цахим хаягаар нь биш харин туслахуудаар нь дамжуулан Элтонд ханджээ. Эхлээд Хэннонд хэн ч хариу өгөөгүй ба тэр талаар сэтгүүлчид бичсэний дараа тусламж иржээ. Элтон энэ тухай мэдээд хуучин сүйт бүсгүйдээ туслахад ганц ч хором эргэлзээгүй гэж туслахууд нь ярив. Ингээд тэр мэс заслын бүх зардлыг мөн тэнхрэх хугацааны асаргааны мөнгийг ч хариуцахаар болжээ.