Жорж Флойдын амийг нэхэж, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг жагсаал АНУ-ын 40 гаруй хот, хилийн чанадад өрнөж буй. Шударга тэмцлийн зэрэгцээ үймээн самуун гаарч, жирийн бизнес эрхлэгчдийн өмч хөрөнгийг эвдэн сүйтгэх, цагдаагийн байгууламжийг галдан шатаах үйлдэл ч тасрахгүй байна.














