МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос хөөрлөө
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар 2020 оны зургаадугаар сарын 8-ны 07:40 цагт хөөрлөө.
Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 иргэнийг авах бөгөөд ийнхүү нийт 262 иргэнийг эх оронд нь тээвэрлэн авчрах юм.
Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог юм.
Онгоц Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөө орой газардах хуваарьтай байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
Оюундэлгэр 2020/06/08
Ирэх ёстой хүн нь ирж чадахгүй байгаа шүү манай охин 11 сартай хүүхэдтэй хүн австралид байгаа 3сараас хойш хүсэлтэй явуулаад ирж чадахгүй байна дан сайд даргын танил талын хүмүүс ирж байна ямар шалгуураар ирээд байна вэ хүүхэдтэй хүмүүсийг хамгийн түрээнд авна гэсэн хаана байна гадаад харилцааных яам маш муу ажиллаж байна авилгад автаж байна үүнийг шалгах газар байна уу хаана хандах вэ шудрага өрсөлдөөн газар очиж шалгаач ээ ард түмний хүүхэд ирэхгүй байна шүү
0 0 Хариу бичихЗочин 2020/06/08
Манай төр засаг Рио тинто гоос дор сул, ажил хариуцсан хүмүүс нь сэтгэлгүй гэдгийг энэ нислэгээр харлаа, ийм л учраас хөгжихгүй авилгалд өртөж ОУ д нэр хүндгүй болж, арчаагүй түшмэдийг том компаниуд дорш хийдэг биздээ, энэ өнгөрч буй 4 жилд иргэдиын амьдрал арай дэндүү доошоо орж ядуурал 30% д хүрлээ, ядаж л e.баримт НӨАТ ын шинэчлэл шиг ийм ажил 1 ийг ч хийсэнгүй, энэ шинэчлэлээр татвар бүх төрөл дээр ээ 4 жил дараалан давж биеллээ,
0 0 Хариу бичихИргэн 2020/06/08
Авсангүй гэж уйлагнагсад, эх орноо гологсод мэдэж аваарай
0 0 Хариу бичихЗочин 2020/06/08
Ер нь монголчууд чадвартай улс, хөгжихөд бэлэн. Ганцхан дарга, хурган дарга нар нь цадаж ханадаггүй, номхон иргэдээ бүлэглэж дээрэмддэг л муухай зантай
7 0 Хариу бичих