Улсын Их дэлгүүрийн дээд давхарт гал гарчээ. Онцгой байдлын албанд ирүүлсэн дуудлагын дагуу 16.50 цагийн орчимд гал унтраах, аврах ангийнхан очсон байна. Галыг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын гурван аврах анги ажиллаж байгаа аж. Улмаар 17.25 цагийн орчимд нэмэлтээр гал унтраах аврах ангийнхан ирэв.
Их дэлгүүрийн дээд давхарт хоолны газар, кино театр байрладаг. Гаднах орчинд газ дэлбэрч байгаа нь сонсогдож буй бөгөөд ойр орчимд аюултай нөхцөл байдал үүссэн байна. Баруун хойноос эхэлсэн гал зүүн урд тал руу оржээ. Одоогоор хүн бэртсэн гэсэн мэдээлэл байхгүй байна.
Их дэлгүүрийн барилгыг 1961 онд ашиглалтад оруулжээ.