Сэрэмжлүүлэг: Гэр шатаж таван настай хүүхэд энджээ

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт малчин Б-ийн 5 ханатай гэр шатаж нэг хүүхдийн амь нас эрсэджээ.

Тодруулбал өчигдөр айлын гэр шатаж, уг гал түймэрт 16 настай, эмэгтэй Ө түлэгдэж гэмтсэн бол 5 настай, эрэгтэй Ш нас барсан байна.

Гэр хорооллын айл өрхүүд гэр, орон байрны галын аюулгүй байдлыг ханган, яндан пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.