МХБ-ийн Зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдорж: Бодь Даатгал ХК-ийн олон нийтэд санал болгож буй IPO-ны захиалга амжилттай явагдаж байна.

Энэ оны анхны IPO болох Бодь даатгал ХК-ийн IPO-ны захиалга 2020.05.25-наас эхлэн албан ёсоор эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар захиалга авч эхэлснээс хойш ажлын 5 өдрийн хугацаанд нийт 2.8 тэрбум төгрөгийн хувьцааны захиалга ирээд байна.

Захиалгын нийт хугацаа 14 хоног бөгөөд эхний 7 хоногийн хугацаанд 2.8 тэрбум төгрөг буюу нийт татан төвлөрүүлэх хөрөнгийнхөө талаас илүү хувийг татсан байгаа нь харьцангуй идэвхитэй байгааг илтгэж байна.