Миннесота мужийн Миннеаполис хотын өнгөт арьст оршин суугчийг хөнөөсөн хэрэг АНУ-ыг иргэний дайны ирмэгт авчраад байна. Нэг мужид эхэлсэн эсэргүүцлийн цуглаан өдгөө бүх орон даяар тархаж эмх замбараагүй байдлын давалгаа нөмөрлөө. Хүмүүс дэлгүүр дээрэмдэж, цагдаагийн хэсгүүдийг шатааж, төрийн албан хаагчдад заналхийх болов. Томоохон хотууд хөл хорионы цаг тогтоож, нийгмийг хамарсан онц байдал зарлах талаар ярилцаж эхэллээ. Гэтэл тэмцлийн шалтгаан болсон Жорж Флойдын талаар юу тодорхой болов?
Ээлж дараалан суусаар
Үлэмж биетэй Жорж Флойд 46 наслахдаа таван удаа шоронгийн хаалга татжээ. Флойд суллагдаад л эрх чөлөөгөө богино хугацаанд эдлэн дахиад л шоронгин хаалга татна. Тэр хорин настайдаа хулгайн хэргээр анх шоронд суусан. Түүний сүүлчийн хэрэг нь дээрэм байлаа.
Өмнө нь ял эдэлсэн ч Флойд орон нутгийн паркийн хамгаалагч хийж байлаа. Миннеаполис хотын дэлгүүрт цагдаа нар зүгээр нэг очсонгүй. Цагдаад байгаа мэдээгээр, Жорж Флойд хуурамч бичиг баримтаар (хуурамч чек юм уу эсвэл хуурамч мөнгө байсан бололтой) төлбөр хийхийг оролджээ. Мөн тэрээр баривчлах явцад мансуурсан байсан, эхлээд машинаасаа гарахаас татгалзсан аж.
Үхлийн баривчилгаа

Цагдаа нар гурвуулаа байв. Хэргийн газарт цагдаагийн ахмад 44 настай Дерек Шовин түүний хамтрагчид Ту Тао ба Томас Лейн нар байлаа. Дерек Шовин эхлээд Флойдыг баривчилж, машины дэргэд нүүрээр нь доош харуулан хэвтүүлээд хүзүүг нь өвдгөөрөө даран гарыг нь гавлахын тулд найман минут орчим тийм байдалд байлгажээ. “Би амьсгалж чадахгүй нь” гэж Флойд давтан хэлж байсан нь өдгөө эсэргүүцлийн ажиллагааны бэлгэдэл болжээ. Шовин даралтаа суллахад оройтсон байлаа. Флойд амьсгал хураажээ. Нэгэн гэрчийн нийгмийн сүлжээнд тавьсан видео бичлэг самуун дэгдээх шалтгаан боллоо. Африк гаралтай америкчууд цагдаа нарын үйлдлийг арьс өнгөөр гадуурахсан хэрэг гэж үзэж байгаа юм.
Америкийн цагдаа нарын хэрэглэдэг аргыг энэрэнгүй гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ тэд захирагдахгүй байгаа хүний эсрэг хүч хэрэглэх эрхтэй байдаг. Харин барин саатуулахад тэдний хэрэглэж буй харгислалын түвшинг хэн ч хянадагүй.

Эсэргүүцэл тайвнаар эхлээд дараа хотуудад тархан хохирогч өөрөө тэмцэл, дээрэм тонуулын бэлгэдэл болон хувирав. Шоронгоос салдаггүй, хууль хяналтынханд бүхий л насаараа эсэргүүцэл үзүүлж ирсэн түүний хөрөг ба I can't breathe ("Би амьсгалж чадахгүй нь") гэсэн уриа нь бүхэнд санагдан үлдэхээр боллоо.