Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, шатахууны чанар, түгээлтэд хийж буй хяналт шалгалттай холбоотой асуудлаар тайлбар өгөв.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “ШӨХТГ-аас МХЕГ, АМГТГ-тай хамтран шатахууны түгээлтэд хяналт, шалгалт хийж байгаа. Шалгалтын дүгнэлт хараахан гараагүй байна. Хяналт, шалгалт хийж дууссанаас хойш 10 хоногийн дотор олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гэтэл шалгалт хийж дуусаагүй, дүгнэлт хараахан гараагүй байхад зарим төрийн бус байгууллагаас дайралт ирж байна. Хяналт, шалгалтын явцад саад учруулах, төрийн албан хаагчдыг гүтгэх асуудал гарч байна. Бид хуулийн дагуу хяналт, шалгалтын дүн эцэслэн гарсны дараа олон нийтэд мэдээлнэ.” гэлээ.