Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох тогтоол усанд өнөөдөр 16.00 цагийн орчимд дөрвөн хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хэргийн газар Онцгой байдлын албан хаагчид ажиллаж, хүүхдүүдийн цогцсыг гаргаж ШШҮХ-гийн ажилтнууд үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Хэргийн газар хэвлэл мэдээллийн байгууллагынхан очсон боловч албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Ямартай ч хүүхдүүд дэнжийн 1000 орчмоос усан толионд тоглохоор 10-уулаа ирсэн, 8-12 насных гэдэг нь тодорхой болоод байна.