Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг хоёрдахь өдрөө зохион байгуулж байна.
Өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас нийт 360 иргэнийг татан авч, “Улаанбаатар төмөр зам”-ын тусгай үүргийн галт тэргээр Улаанбаатар хот руу зөөвөрлөсөн.
Эх орондоо ирсэн иргэдийн хувьд Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань, Новосибирск зэрэг хотуудад суралцдаг оюутнууд байгаа юм.










