Өнөөдөр 10:00 цагт Сүхбаатарын талбайн урд зогсоолоос Хүннү олон улсын мото холбооноос "Баярлалаа" нэртэй талархлын мото цуваа явлаа.
Тэд дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн халдвар үед Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, цэрэг, цагдаа, Тээврийн цагдаагийн байгууллага, эмч, сувилагч нар маш сайн ажиллаж Монгол Улсаа нэн сайн хамгаалж яваад талархал илэрхийлэн ийнхүү мото цувааг зохион байгуулжээ. "Баярлалаа" мото өргөсөн талархлын цуваанд нэгдсэн бүх мотоциклчид маск, бээлийтэй хоорондоо хоёроос дээш метрийн зайтай оролцсон юм.

