Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Улаанбаатар импексийн баруун талын гармын авто замыг 2020 оны тавдугаар сарын 22-ны 23:00 цагаас 05 дугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, төмөр замын гармын хавтан солих ажил хийж гүйцэтгэнэ.
Ажил гүйцэтгэх хугацаанд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.