Пакистанд зорчигч тээврийн онгоц осолдож, орон сууцны хороололд унажээ

Пакистаны Лахор хотоос хөөрсөн зорчигч тээврийн онгоц Карачид газардах үедээ осолдсон тухай тус улсын Иргэний нисэх албанаас мэдээллээ. Онгоцонд 90 зорчигч, нисэх багийн найман гишүүн явжээ. Онгоц тус улсын хамгийн ачаалалтай нисэх буудал болох Жинна буудлын ойролцоо орон сууцны хороололд унасан тул хохирогчдын тоо нэмэгдэж болзошгүй гэлээ. Авран хайх ажиллагаанд Пакистаны арми шуурхайлан орлоо. Ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна. Нисэх багаас хамгийн сүүлд хяналтын ажилтантай холбогдохдоо техникийн бэрхшээл гарлаа хэмээн мэдэгдэж байжээ. 
Пакистаны Ерөнхий сайд Имран Хан ослын улмаас ихээхэн цочирдож, харамсаж байгаагаа илэрхийлээд яаралтай мөрдөн байцаалт явуулахаа амлав.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)