Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Оньдилт ХХК-ийн хашаанд гал түймэр гарсан билээ. Ойролцоогоор дөрвөн га талбайд барилгын дээврийн хар лак, хар цаас их хэмжээний барилгын материал шатсан байна. Улмаар нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан дөрвөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах таван ангийн 50 гаруй алба хаагч ажиллаж, гал түймрийг 16:55 цагт бүрэн унтраажээ.
Гал түймрийн шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагын үзлэг, шалгалтаар тогтоох юм.