Хөл хорионы үед Монгол Улс 25 мянган иргэнээр бүл нэмжээ

Монгол Улс он гараад сар гаруй хугацааны дараагаас хөл хорио тогтоосон. Товчхондоо бол энэ он бүхэлдээ хөл хорионд өнгөрч байгаа гэхэд болно. Энэ хугацаанд Монгол Улс 25 мянган иргэнээр бүл нэмжээ. Тодруулбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 25 мянган эх амаржжээ.

Зөвхөн дөрөвдүгээр сард гэхэд Эрүүл мэндийн яамны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 6316 эх амаржиж, 6399 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 3320 нь эрэгтэй, 3079 нь эмэгтэй, 166 нь ихэр байна. Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 3.8 хувь нь 20 хүртэлх насныхан, 92 хувь нь 20-39 насныхан, 4.2 хувь нь 40-өөс дээш насныхан байна.