Монгол Улс 2029 онд 6.6 сая баррель газрын тос олборлохоор төлөвлөжээ

Өнөөдрийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 25 талбайд 21 компани Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байна.

УУХҮ-ийн яамны мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 2029 онд нийт 6.6 сая баррель газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 266 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд буй.

Өнгөрсөн онд манай улс хоёр сая тонн шатахуун хэрэглэсэн. Монгол Улс БНЭУ-ын хөнгөлттэй зээлээр газрын тосны боловсруулах үйлдвэрийг барихаар шийдвэрлэн, 2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.