Испанийн хөлбөмбөгийн дээд лигийн тоглолтууд ирэх зургадугаар сарын 12-ны өдөр эхлэхээр болжээ. Энэ өдөр 28 дугаар тойргийн хүрээнд Андалузын “Севилья” нэг нутгийн “Бетис”-тэй тоглох юм байна. Үлдсэн бүх тоглолтын хуваарь энэ сарын 28-нд тодорхой болно гэж лигийн албан ёсны цахим хуудаст мэдээлжээ..