Хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр наадмаа хийнэ

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралджээ. Тус хуралдаанаараа Үндэсний их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцсэн байна. Улмаар Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Наадмын арга хэмжээг телевиз болон цахимаар олон нийтэд дамжуулах юм байна.

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох улсын баяр наадмаа хийх эсэх нь эргэлзээтэй байсан бол өнөөдөр ийнхүү хэрхэн зохион байгуулах нь тодорхой болж байна. Аймгууд ч наадмаа яаж зохион байгуулахаа хэлэлцээд эхэлсэн. Тухайлбал, Өмнөговь аймгийн ИТХ энэ сарын 13-нд хуралдахдаа аймгийнхаа баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгээ байгуулсан юм. 

Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм.

Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно. 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.

Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.

Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулбал төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай.  Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт  хүндэтгэлтэй хандана гэдэгт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд итгэлтэй байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (28)

  1. Betiii solioroood bgaach naadmaar mungu iddeg bolood chichreed bdimu yadiin

    0 1 Хариу бичих
  2. Хуушуур гүй наадах юм уу арай л болохгүй байхаа

    1 0 Хариу бичих
  3. Монголын ард түмний эрүүл аюулгүй байдал нэн тэргүүнд байх ёстой. Цар тахалын үед наадам зохион байгуулах нь маш эрсдэлтэй. Эдийн засагаа бодсон ч тэр наадам хийхгүй байх нь зөв зүйтэй санагдана.

    0 1 Хариу бичих
  4. Yun bayar naadam hiih ve pizda, tuuniihee orond naadmiin tusvuuruu gadaadad bgaa MGL-chuudaa hurdan tataj av, buh oron ruu tusgai nisleg nisge, ene jil naadmaa bolio pizda, humuus bugd hiihiin esreg bair suuritai bgaa!!!!!.....

    2 1 Хариу бичих
  5. Naadam hiij boognorol uusgehiig ogthon ch demjihgui, oruulj irsen covidtoi humuusee buren ch emchilcheegui, 7 honog bolgon boon boonoor n oruulj ired tusgaarlah nertei hotiin buh humuus boognorson gazruudad hoteld buulgachad ter n oro boon ersdel bhad yu ged baigaan be. Zuger ontsgoi komiss naadam hiine ged bolchih yum bish biz de

    0 1 Хариу бичих
  6. наадамаа хийлгүй яахав дээ бүх аймаг сумын наадмыг улсын наадамтай 1 ѳдѳр 1 цагт хийвэл хүн малын бѳѳгнѳрѳл арай бага болно

    1 1 Хариу бичих
    • Хөдөөнийхөн л наадам гэж ухаанаа алдахаас биш хийхгүй байлаа гэхэд хэн ч хохирохгүй, 15000 хүн халдвар тусвал 1% юм чинь санаа зоволтгүй гэж тэнэгтдэг байнашдээ. Нэг хүнээс 150 болж тархсан жишээ байна, тэгвэл 15000 хүн хэд болж тархахыг бодох ухаан хайрла тэдэнд

      0 0
  7. Хэрэв наадам хмйх юм бол хориг оо цуцал, Эрээн, Сеул хил ээ нээж эрүүл мэндийг нь шалгаад оруул, хэдэн сар ажил нь зогссон гаднаас гэртээ ирж чадаагүй хүмүүс хэдэн мянгаараа бна.

    5 0 Хариу бичих
  8. Uhsenii chin naadam vee??? Buh barildahad tegeed yahiin uuruu uurtuiguu gantsaaraa barildahiimnu? Mori uraldahuulad bas yaahiin!!! Bitgii iim teneg yom yarij baigaach ta nar!!!!! Tsagaan saraa hiigeegui unjij bolson naad naadmaa ch gsen ene jil unj teneg malnuuud mini!

    0 3 Хариу бичих
  9. наадмаар яах юм хэдэн пэндийсэн шалдан бөх барилдсан болж эхнэрт нь тэнэг дарга нар жийп хүртэл ыэлэглэж тэнэгтдэг хэдэн мангар морь уралдууллаа гэж хзүхэд бэртээхээс өөр харах юм байхгүй харж чаддаггүй хэдэн хулгайч нар л наадам болно гэж баярлаж байгаа биз жирийн ардад баярлах юм алга

    0 2 Хариу бичих
  10. Та нар гадаадад байгаа иргэдээ авч чадахгүй хэвтэж байж элэнцэгний чинь наадам Арай л жигшмээр байна Ичмээр байна та нар

    2 2 Хариу бичих
  11. Энэ жилдээ өнжөөд ирэх жил Ардын хувьсгалын 100 жилээ сайхан хийж болно шдэ.

    4 2 Хариу бичих
  12. наадам хийхгүй

    1 2 Хариу бичих
  13. Naadamaa hiij yadag bnaa neg tesver aldsan ovchtei yum ni guij ochood niited ni taraana shdee ene shiidveree bolih heregtei tsagaan saraa hiihgui bj bolson yum chn naadam onjij ygd bolohgui gj

    1 2 Хариу бичих
  14. Яг л бөөгнөрөл үүсгэхгүй байж харагдаа ч Цагаан сараа хийхгүй өнгөрөөж чадсан байж заавал Наадам хийж Яах гэсэн юм болоо, Олимпын гаадам хүртэл хойшлогдоод байхад манай Дарга нар ,Баячуул арай Уясан морьдоо уралдуулах гэж Наадам тэмдэглэх гээд байгаа юм биш биз дээ, Дарга нар Өөрсөд өө ингээд гаргасан Тогтоол журмаа зөрчөөд эргэж буцаад байхаар Иргэд чинь Яах болж байнаа,

    2 2 Хариу бичих
  15. Засгийн газар өөрсдөө хорио цээрийн болон хүмүүсийн дэг эвдээд дараа нь ард түмнээ бууртгаж хориж цагддаг шүү!

    1 2 Хариу бичих
  16. Naadamaa hiihgui unjijuhuud ireh jil ardin hubisgaliin 100 jiliin oigoo nejiger temdegeltsgeey

    1 1 Хариу бичих
  17. Цагаан сараа хийлгүй бэ бсон юм чинь наадам хийж яах вэ энэ хэцүү үед. Наадмын бэлтгэл ажилд өчнөөн мөнгө гарна шүү дээ. Агшиж бгаа э/з аа бодоод болих хэрэгтэй.

    3 2 Хариу бичих
    • Наадмаа болиочээ өвчтэй үед илүү зардал гаргаж яанаа эдийн засагаа бодмоор юм

      0 0
  18. Buugnurul uusgehgui yaj naadam hiidegiin bolloo hha hha

    1 2 Хариу бичих
  19. Энэ жил наадмаа больчхоё тэх уу.наадамгуй Ганц жил енжихед ухчихгуй Харин наадам хийгээд евчин тарвал олноороо суйрнэ..Технологий дэвшил ашиглана гэдэг амьдралын дээр худлаа шдээ.

    1 1 Хариу бичих
  20. Ганц жил өнжинө биздээ. Наадмаар яахнавдээ.

    1 2 Хариу бичих
  21. boliochee, naadmaar yadag yum!!! ed nar uursduu mori ene ter uyadag bolohooroo ingeed bdag yumuu? Heden shaldan buh barildaj, mori uralduulj buugnurul uusgene sh dee!!! Aaw eejteigee zolgoh tsagaan sariig horiod bsan bj naadamaa unjih heregtei sh dee!!! Olimp hurtel unjuud bhad teneguud yostoi tenegteh yumaa!!!

    1 2 Хариу бичих
  22. Улаан гуай ноолуурын мөнгөө өгөөчээ.Үхэсний наадам мөнгөө өгөөчээ

    1 2 Хариу бичих
  23. Наадам сонирходоггүй л дээ. Зүгээр сайхан уух л сайхан байдгын, яахав нэг жил өнжиж болно

    1 1 Хариу бичих
  24. Мөнгө идэх арга

    3 2 Хариу бичих
  25. Шал тэнэг юм аа нээрээ бөөгнөрөл үүсгэхгүй хийнэ гэж юу байхы цагаан сар хийхгүй болоод байсан байж ганц жил наадам хийсэнгүй гээд яавал гэж дээ

    1 2 Хариу бичих
  26. Хаха

    4 0 Хариу бичих