Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский төр барьсан нэг жилийнхээ ойгоор хэвлэлийнхэнтэй уулзахдаа өөрийгөө өмнөх Ерөнхийлөгч Петр Порошенкогоос огт өөр шударга, ёс зүйтэй хүн гэж мэдэгдэв.
"Би асуудалд зүрх сэтгэлээсээ хариу өгдөг. Би бүхий л талаараа Порошенкогоос ялгаатай. Бие махбодийн хувьд ч, Ерөнхийлөгчийн хувьд ч тэр. Би шударга, ёс зүйтэй хүн. Магадгүй би украин хэлээр Порошенко шиг гоё ярьж чадахгүй байж болно. Гэхдээ би энэ орныхоо төлөө үнэхээр сэтгэлтэй ” хэмээн тэр ярьжээ. Энэ үеэрээ мөн Порошенког удахгүй их адал явдал, ял шийтгэл хүлээж байгааг цухуйлгав.
Ерөнхийлөгчийн алба хашсан нэг жилийнхээ талаар хэлэхдээ амлалтаа биелүүлэхэд нэг бүрэн эрхийн хугацаа хүрэлцэхгүй гэсэн байна.
Хэд хоногийн өмнө "Рейтинг" гэх нийгмийн судалгааны дүнгээр украинчууд улсынхаа шилдэг Ерөнхийлөгчөөр Леонид Кучмаг нэрлээд Зеленскийг хоёрт нь оруулсан юм.