Урин дулаан цагт зам засвар, арчилгаа, дулааны шугам хоолойн шинэчлэлийн ажил өрнөдөг. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Баянгол дүүргийн 7-р хороо, 3, 4 дүгээр хорооллын эцэс Шуудангийн зүүн талаар уруудаж Модны 2-ын голын замтай нийлдэг 0,4км авто замын засвар шинэчлэлтийн ажил эхэллээ. Уг замд асфальт бетон хучилт хийгдэх учраас энэ сарын 22-ны өглөө 08:00 цагаас 24-ний 23:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг бүрэн хаажээ. Замын ажлын гүйцэтгэгчээр "Голд-Өлзийт" ХХК-ийнхан ажиллаж байгаа аж.

Иймээс жолооч та бүхэн өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхаарууллаа.