Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 5 дугаар сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авч дууслаа.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 13 нам, 4 эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, түүнчлэн 137 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сонгуульд Нэр дэвшиж байгаа зарим нэг Нөхдүүд Шүүхээр Гэм буруугаа хэлэлцүүлэх шатандаа явж байгаа, мөн Мөрдөн байцаалтын үе шатандаа яваа Нөхдүүдыг Сонгуульд оролцуулахгүй байх Нэр дэвшигчийн Үнэмлэхийн нь өгөхгүй байх хэрэгтэй, УИХ ямар Гэмт хэрэгтэнгүүдын Нуугдаж далдлагддаг газар биш шүү дээ Хэрвээ тэд Нэр дэвшиж УИХ-д очих юм бол УИХ-ын Гишүүны Нэр хүнд бүүр байхгүй болж унана шүү дээ,

    0 0 Хариу бичих