Калькутта хот хүчтэй шуурганд нэрвэгджээ

Энэтхэгийн Калькутта хот хүчтэй шуурганд нэрвэгджээ. Амфан гэж нэрлэсэн энэхүү улирлын циклонд Энэтхэгээс гадна Бангладеш улс нэрвэгдэж, 22 хүн амь насаа алдсан байна. Улирлын циклон Энэтхэгийн далайд өчигдөр үүссэнээсээ хойш дээрх хоёр улсыг дайрч, улмаар Бутаны хойд этгээдэд хүрчээ. Шуургыг хүчтэй аадар бороо дагалдсан байна. Шуурга дайрч өнгөрсөн газруудад 1000 гаруй мод булгарч, цахилгаан, холбооны шонгууд унажээ. Калькутта хотод автозамууд усанд автаж, 14 сая цахилгаан хангамжгүй болсон байна.  

Энэ удаагийн циклон нь Бенгалийн буланд 1999 оноос хойш болсон циклонуудаас хамгийн хүчтэй нь болжээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)