Эрүүл мэндийн яам коронавируст халдварын үед авах хариу арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах талаар бодлого төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Ойрын хугацаанд 106 мянган PCR оношлуурын нөөц бүрдүүлнэ.
Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах чиглэлд гадаад улсад суугаа элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрууд хамтран ажиллаж байна. Тухайлбал, ХБНГУ-д эх орноо төлөөлөн суугаа элчин сайд Д.Ганбат зөөврийн амьсгалын 20 ширхэг аппарат удахгүй нийлүүлэхээ мэдэгджээ. Цаашид вирусийн эсрэг эмийн нөөц бүрдүүлэх чиглэлд Хятад, Япон, Орос, Пакистан, Энэтхэг зэрэг улстай харилцаа холбоо тогтоож, богино хугацаанд үр дүнтэй эмчлэх эм тарианы нөөц бүрдүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, эмнэлзүйн зөвлөх баг, эмч мэргэжилтнүүдээ оролцуулан БНХАУ-ын КОВИД-19-ийн эмчилгээний талаар туршлага судлах онлайн сургалтыг явуулж байгаа аж. Ирэх 7 хоногт эмнэлгийн тоног төхөөрөмжийн танилцуулга хийгдэх юм байна.