Марк Твен “Дэлхийгээс бичсэн захидлууд”-даа “Бүх улс үндэстнүүд нэг, нэгэндээ дургүй, тэд бүгдээрээ еврейд дургүй” хэмээн бичжээ. Тэрээр яагаад ингэж бичих болсон юм бол оо.
Израильчууд 2000 жилийн турш янз бүрийн улс үндэсний дээвэр дор толгой хоргодож ирсэн. Олон улсад үзэн ядагддагийнх нь нэг шалтгаан энэ. Нөгөө талаар энэ олон жилд хүний газар амь зуухын тулд асар их тэвчээр гарган амжилтад хүрдэг онцлогийг гендээ шингээсэн нь бусдад үзэн ядагдах шалтгаан болжээ.
Еврей хүн цаг яс барьдаг, оюуны өндөр чадамжтай. “Хамгийн чадамжгүй нэгэн нь л цагчин хийдэг” гэсэн дам яриа бий.
Дэлхийн хоёрдугаар дайны үед германы цэргүүд Ленинградыг бүсэлжээ. Гэтэл хотын бүх дэлгүүрүүдийн худалдагч нар нь еврей болчихсон байсан гэдэг. Тэд нормын талх хэрчдэг хутганыхаа ирийг мохоон, ихийг үйрүүлж, уг үйрмэгээ худалдан асар ихээр баяжсан гэдэг. “Еврей гэр бүл ядуу байдаггүй” гэсэн үг ч бий. Та бидний сайн мэдэх, нацистын Германаас нуугдаж өнгөрүүлсэн үеэ бичсэн тэмдэглэлэээрээ алдаршсан жүүд охин Анне Франкийн эцэг ч маш баян хүн байсан бөгөөд фашистууд том дэвсгэртийг гүйлгээнээс хасах шийдвэр гаргахад нуугдаж байсан олон еврей гэр бүл хүндрэлд орсон тухай тэмдэглэлдээ бичсэн байдаг. Еврейчүүдийн зүйр цэцэн үгэнд “Мөнгөөр шийдэж болох асуудал бол асуудал биш, зардал” гэх мэт хүйтэвтэр утга санаатай нь олон бий.
Гэхдээ арабууд израильчуудад дургүй байдгийн хамгийн гол шалтгаан нь Иордан голын баруун эрэг, Голаны өндөрлөгийг эзэлсэн явдал юм.