Нидерландын Хөдөө аж ахуйн сайд Карола Скоутен булгаар дамжин хүнд коронавирус халдсан гэх баримтыг парламентад захидлаар мэдэгдлээ.

Хойд Брабант мужийн амьтны фермд хоёр булга коронавирусийн халдвартай нь тогтоогдсон гэж Нидерландын ХААЯ дөрөвдүгээр сард мэдээлэхдээ амьтнаас хүнд вирус халдах боломжгүй гэж байв. Харин одоо сайд өмнөх дүгнэлт буруу байсан гэжээ. Гэхдээ амьтнаас хүнд вирус халдах эрсдэл тун бага аж.

Халдвар авсан фермийн ажилтны биеийн байдал тодорхойгүй байна.

Лабораторийн нөхцөлд муур SARS-CoV-2 коронавирусийн халдварыг амархан авч эзэндээ халдаах магадлал байгааг АНУ, Японы эрдэмтэд  тавдугаар сард мэдэгдэж байжээ.