Францын хойд нутгийн Рубе хотод хичээлийг нь шинээр эхлүүлсэн найман сургуулийг дахиад хаав. Нэгэн сурагчаас вирусийн халдвар илэрсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэжээ хэмээн Daily Mail сонинд бичжээ.
Улсын долоо, хувийн нэг сургууль дахин хаагдсан байна. Сургуулиудыг дахин нээсний дараа 70 сурагч, багш нар коронавирусийн халдвараар өвчилсөн байна.
Сургуулиудыг тавдугаар сарын 25-нд дахин нээж магадгүй аж. Францад 150 мянга орчим хүн вирусийн халдвар авснаас жар гаруй мянган хүн эмчлэгдэж, бараг 30 мянга орчим хүн нас баржээ.