ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “20-нд буюу өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн  лабораториудад 109 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтын тээврийн 47 жолооч, тандалтын зорилгоор дүүргийн эмнэлгүүдээс цуглуулсан 17 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 ачаа тээврийн жолоочид хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар онош батлагдсан 140 хүн, эдгэрсэн 26, эмчилгээнд байгаа 114 хүн байна.

Онош батлагдсан өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл 88 нь хөнгөн 26 нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа иргэдээс гадна 67 хүн ажиглалтад байгаа үүний 47 нь энэ сарын 24-нд ажиглалтаас гарч, эмчилгээнд байгаа иргэд үлдэх төлөвлөгөөтэй байна” гэв.