Сонгуулийн Ерөнхий Хороо 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажил үргэлжилж байна.Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа 5 дугаар сарын 21 буюу өнөөдрөөр дуусгавар болох юм.
Улмаар СЕХ сонгуульд горилогчдын материалыг тав хоногийн дотор хянаж, энэ сарын 26-нд тогтоол гаргана. Ингээд зургаадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаж, үнэмлэх гардуулах юм.Үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.
УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэнээс Эх орон нам, Ардчилал шинэчлэлийн нам нэр дэвшүүлэхгүй талаараа СЕХ-нд албан бичиг ирүүлжээ.Одоогоор 92 бие даан нэрээ дэвшүүлэгч баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна.