CoVid19: Нэг өдрийн дотор 106 мянган тохиолдол бүртгэгдлээ

Өнгөрсөн хоногт дэлхий даяар 106,000 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдрийн хугацаанд халдвар бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас COVID-19 ядуу буурай орнуудад тархаж байгаад санаа зовниж байгаагаа мэдэгджээ.

Перу улсад онош батлагдсан тохиолдол 100,000-аас давж, Өмнөд Америкийн хэмжээнд өвчний тархалтаар хоёрдугаарт орж байна. Харин хөрш Бразилд 291 мянган хүн халдвар авсан нь АНУ, ОХУ-ын дараа дэлхийд гуравт орсон үзүүлэлт болжээ.

Дэлхий даяар COVID-19-ийн 4.9 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 327 мянган хүн нас барсан гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлэв. Тэгвэл 1.7 сая гаруй хүн эдгэрч эмнэлгийн хяналтаас гараад байна.