Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж албан тушаалаас нь чөлөөллөө.

Х.Батсүрэн нь 2019 оны тавдугаар сарын 9-нд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдож байсан юм.