Өнөөдөр дэлхийн зөгийн өдөр

Дэлхий дээр 25000-30000 зүйл зөгий байх бөгөөд тэдгээрийн ихэнх ялаа, цох, эрвээхий зэрэгтэй адил идэвхтэй тоос хүртээгчид юм. Эдгээр шавьжаас гадна тоос хүртээгч сүүн тэжээлтнүүд бий. Тэдгээрт сарьсан багваахай, сармагчин, мэрэгчид, болон зарим зүйл шувууд мөн багтана.

Биологийн Олон Янз Байдал ба Экосистемийн Үйлчилгээний Засгийн Газар Хоорондын Хороо (IPBES)-оос 2016 онд гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд цэцэглэгч ургамлын 90 хувь нь амьтдаар дамжин тоос хүртэх бөгөөд тоос хүртээгчид эдгээр ургамлын хамгаалалд чухал үүрэгтэй гэж мэдээлсэн. Нөгөө талаар үр тариа бол эдийн засгийн чухал хэрэгсэл бөгөөд судалгаагаар дэлхийн үр тариа үйлдвэрлэлийн дөрөвний гурав нь тоос хүртээгчдийн үйл ажиллагаанаас хамааралтай байдаг, өөрөөр хэлбэл дэлхийн үр тариа үйлдвэрлэлийн 35 % нь дээрх бүлэг амьтдын үйл ажиллагааны үр шим ажээ.

Дэлхийн хэмжээнд тоос хүртээгч амьдын тоо толгой цөөрсөөр байгаа бөгөөд энэ нь дараах учир шалтгаантай холбоотой. Үүнд:

  • Пестицидийн хэрэглээ нэмэгдсэн
  • Генетик сайжруулсан үр тариа, ургамал тариалалт нэмэгдсэн
  • Дэлхийн дулаарал
  • Халдварт өвчлөл

Иймээс НҮБ тоос хүртээгчдийг хамгаалах, энэ асуудалд шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Дэлхийн Зөгийн өдрийг бий болгосон байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)