Монголын хөлбөмбөгийн холбооны "Супер цом" үзэгчгүй явагдана

Монголын Хөлбөмбөгийн Холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолт өнгөрсөн жилийн "Мазала Дээд Лиг"-ийн аварга Улаанбаатар Сити болон "МХБХ-ны Цом"-ын аварга Хаан Хүнс Эрчим багуудын хооронд явагдахад бэлэн болоод байна.

Эрчим багийн хувьд өнгөрсөн жилийн "Хаан Хүнс" клубтэй нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч КОВИД-19-ийн улмаас тоглолт нь цуцлагдсан "Улаанбаатар Сити" улирлын эхний сорилтоо гигантуудын эсрэг эхлүүлэхээр болоод байна.

Ердөө ганц тоглолтоор цомын эзнийг шийдэх өрсөлдөөн зургаадугаар сарын 02-ны өдрийн 18:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд явагдах бөгөөд багууд болон МХБХ-ны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй явуулах юм. Харин SPS суваг тоглолтыг шууд дамжуулах болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)