Холимог тулааны хагас хүнд жингийн дэлхийн аварга Жон Жонс хүнд жингийн шилдгүүдийн нэг Фрэнсис Нганнуг тулаанд дуудсан билээ. Түүнийг мэдэгдэл хийсний дараа UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт энэ тулааныг боломжтой гэсэн. Тэгвэл тэдний хооронд явагдах тулаан дээр бооцоо тавигдаж эхэлжээ. Ялах магадлал одоохондоо Нганнуд илүү байгаа бөгөөд Ж.Жонс дээр тавьж бооцоогоо авбал мөнгөө Нганну дээр тавьж хожсоноос хоёр дахин их мөнгө хожих юм байна.
Ж.Жонсын өрсөлдөгч байсан Д.Кормье Ж.Жонсыг Нганнуг тулаанд дуудаж зүрхэлснийх нь төлөө малгайгаа аван хүндэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан билээ.