Эль Ниньо гэдэг нь Номхон далайн гадаргын урсгалыг хэлдэг бөгөөд энэ усны температур, урсгалын хурд нь дэлхийн уур амьсгалд хамгийн ихээр нөлөөлдөг юм байна. Таамаглалд бичсэнээр, энэ жил Эль Ниньогийн урсгал бүх цаг үеийн хамгийн халуун байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Зүүн Азийн орнууд, Австралийг гадаргын усны гачигдалд орууулж, ган гачиг нүүрлүүлэх нигууртай ажээ. Дэлхийн ургацын ихэнхийг хураадаг дээрх бүс нутагт ган болсноор ургац багасч, үнэ өсөх нь гарцаагүй юм.