Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Уотфорд” багаас коронавирусээр халдварласан гурван тохиолдол илэрчээ. “The Athletic”-ийн зурагчин Дэвид Орнстайн энэ талаар мэдээллээ. Дээрх гурвын нэг нь тоглогч, хоёр нь багийн арын албаны ажилтан гэнэ.

Халдвар илэрсэн хүмүүсийн бие хэвийн байгаа ч долоо хоногийн хугацаатай тусгаарлажээ. Эл явдал ил болсноос хойш багийн зарим тоглогчид бэлтгэлдээ очихоос татгалзсан байна. Лигийн удирдлагаас мөрдүүлж байгаа журамд “хэрвээ тоглогч өөрөө эрсдэлтэй гэж үзээд бэлтгэлд ирэхээс татгалзвал албадаж болохгүй” гэж заасан тул тоглогчид бүгд бэлтгэлээ тасалсан ч багийн удирдлага яаж ч чадахгүй юм.

Одоогийн байдлаар Премьер лигийн гурван багт коронавирусийн зургаан тохиолдол илрээд байна.