АН: Хуулийн хүрээнд улстөрийн намуудтай шударга өрсөлдөнө

Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Намын сонгуулийн штаб албан ёсоор байгуулагдаж Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилсон байна. АН сонгуульд хуулиа дээдлэн, иргэд олон түмний захиасыг биелүүлж, хуулийн хүрээнд улстөрийн намуудтай шударга өрсөлдөхөө мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав " УИХ-ын сонгуульд АН-аас хууль боловсруулах чадамж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрийг нь тооцож үзээд 25 эрхзүйч, 35 эдийн засагч, инженер өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлж байгаа.Эдгээр хүмүүс хууль эрхзүйг боловсруулах, хяналт тавих, улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах бүрэн боломжтой. Сонгууль хараахан эхлээгүй байгаа ч АН руу дайралт ирээд эхэллээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст хандаж хэлэхэд хар суртал ухуулга явуулахгүй, бие бие рүүгээ дайрч давшлахгүй байхыг хүсч байна” гэлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Я. Санжмятав та ардчилсан нам даа ялалт авч ирнэ шүү завхан аймгийг яаж хөгжүүлсэн билээ түүншигээн амжилт гаргана шүү за баяртай

    0 0 Хариу бичих
  2. Манай нам тойргийн сонголтыг дарга нарын үзэмжээр хийсэнбна.Батбаяр.мурат.Ганбат.Амагланбаатар.Бадраа.Эрдэнэбат.Баярцогт.С.жавхлан.Да.Ганболд.Батүүл.О баасанхүү.Д.Батцогт.С.эрдэнэ гэсэн мөнгөниий хэл амтай нөхдүүдийг хэн днмжих юм.О.магнай гэж хойгоос ирээд суучихсан нэг нөхөр бна

    0 0 Хариу бичих